icon__search

ЭХЛЭЦГЭЭЕ

Есүс тэдэнд “Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав.”
МАРК 1:17

STOP буюу ЗОГС.Дараах таван алхам нь таны Христийг дагах зөв эхлэлийн суурь болж өгнө.
Өөртөө болон өөрийнхөө бүхий л сайн үйлсэд найдалгүй зөвхөн Есүс Христийн нигүүлслээс ирэх авралд итгэх.

8Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд 9үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.
ЕФЕС 2:8,9

TURN буюу ЭРГЭХ.

Библи дээр гэм гэж хэлэгдсэн бүхнээс эргэх.

19Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай.
2 ТИМОТ 2:19

ATTEND буюу ХАМРАГДАХ.

Долоо хоног бүрийн хүндэтгэлийн цуглаан, жижиг бүлэг болон хувьчлан дагалдагч бэлтгэх цагт тогтмол хамрагдах.

24Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. 25Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.
ЕВРЕЙ 10:24,25

READ & OBEY буюу УНШИХ ба ДАГАХ. Өдөр бүр Библиэ уншаад дагах.

8Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.
ИОШУА 1:8

TELL буюу ХЭЛЭХ.

Христийг дагахаар гаргасан

шийдвэрийнхээ тухай бусдад хэлэх.

19Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд “Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. “20Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.
МАРК 5:19,20