icon__search

ЭЗЭНЛЭГ БАЙДАЛ

Шинэ Захирагч

36Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
ҮЙЛС 2:36

Эзэнлэг байдал бол Библийн гол сургаалуудын нэг юм. Үйлс номонд Есүсийг 100 удаа, Шинэ гэрээнд 622 удаа Эзэн хэмээн хэлсэн байдаг бол Үйлс номонд зөвхөн 2 удаа, Шинэ гэрээнд 24 удаа Аврагч гэсэн байдаг. Библи Эзэнлэг байдлыг илүү онцолж өгүүлсэн байна. Эзэн гэдэг бол захирагч гэсэн утгатай бөгөөд тушаалыг өгдөг, шийдвэрийг гаргадаг нэгэн юм.

ЭЗЭНЛЭГ БАЙДАЛ БА АВРАЛ

Авралын эхлэл цэг бол Христийн Эзэнлэг байдлыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Есүсийг Эзэнээр хүлээн зөвшөөрнө гэдэг нь амьдралынхаа бүхий л хэсэгт Түүний Эзэнлэг байдалд захирагдахыг хэлнэ. Есүсийг Эзэн биш, зөвхөн Аврагч хэмээн хүлээн авах сонголт бидэнд байхгүй.

9Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.
РОМ 10:9

ЭЗЭНЛЭГ БАЙДАЛ ДУУЛГАВАРТАЙ БАЙДЛЫГ ШААРДДАГ

Христийг өөрийн Эзэн гэж хүлээн авсан хүн бүр Түүний хэлсэн бүхнийг дагах хэрэгтэй. Оюун санааны итгэл, хоосон наминчлал хангалттай биш. Хэрэв Христ миний Эзэн хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бол амьдралынхаа хэв маягаар харуулах ёстой.

46Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ?
ЛУК 6:46

21Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.
МАТАЙ 7:21

ЭЗЭНЛЭГ БАЙДАЛ ЗҮРХЭНД ЭХЭЛДЭГ

Христ бол Эзэн хэмээн захирагдах нь шашны дүрэм журам, уламжлалыг дагах тухай биш

юм. Харин Эзэнлэг байдал бол зүрх сэтгэлээс хамааралтай. Эзэнлэг байдал нь дотоод зүрх сэтгэлээсээ захирагдсанаар эхэлнэ. Хэрэв үнэн сэтгэлээсээ ийнхүү хандвал гадаад байдалд дуулгавартай байдлаар илрэн гардаг.

15Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?
ПЕТР 3:15

ЭЗЭНЛЭГ БАЙДАЛ НЬ ҮРГЭЛЖИЛ- СЭН АЛХАА

Есүс бол Эзэн гэдгийг олж мэдсэнээр бидний Христ итгэлт амьдрал эхэлдэг. Бид амьдралынхаа эцсийн мөч хүртэл Түүний Эзэнлэг байдал дор үргэлжлүүлэн алхах хэрэгтэй. Эзэнлэг байдал нь зөвхөн нэг удаа Бурханыг мэдрэх бус, харин бүхий л амьдралын турш Бурхантай хамт алхах алхаагаа хөгжүүлэх явдал юм. Бид Түүнийг илүү их мэдэх тусам Түүнд улам илүү захирагддаг.

6Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, . . .
КОЛОССАЙ 2:6

Хувийн хэрэгжүүлэлт
Таны амьдралд Есүс Христийн Эзэнлэг байдалд хараахан захирагдаагүй хэсэг байна уу?
Таны харилцаанууд Эзэнлэг байдал дор байна уу?
Таны санхүү Эзэнлэг байдал дор байна уу?
Таны цаг ашиглалт Эзэнлэг байдалд захирагдаж байна уу?