icon__search

ЗӨВ ЭХЛЭЛ

1974 оноос 1979 онд Пресбитериан залуучуудын цуглааны залуу пастор Рон, миний төрсөн нутаг Миссисипи, Жэксон дахь арван жилийн сургуульд гүйж орж ирэн сонссон, сонсоогүй бүгдэд нэгээс нөгөө рүү зоригтойгоор Сайн мэдээ ярьдаг байсан. Энэ жилүүдийн турш тоолж барамгүй өсвөр насны хүүхдүүд анх удаагаа Бурханы авралын төлөвлөгөөг сонсоод хүлээн авсан. Зуу зуугаараа аврагдав. Олох нь Эзэнд бүтэн цагаар үйлчилж сүм тарилт, залуучуудын үйлчлэл хийж, пасторууд, илгээлтийн эзэд болсон.

Би 70-аад оны үед Роноор дамжуулан анх удаа сайн мэдээ сонссон хүмүүсийн нэг нь билээ. Гэсэн хэдий ч Рон болон сайн мэдээнд өгсөн миний анхны хариулт бол гэмших биш харин зугтах байсан. Би Роноос, түүний дагалдуулалтаас мөн Бурханаас зугтсан. Би 6 сар орчим Роноос чадлаараа бултаж зугтсан. Түүний хаа сайгүй харагдах нь надад хэцүү байдаг байсан. Тэр

хөл бөмбөг, гар бөмбөгийн тоглолт бүр дээр байж байдаг. Тэр сургуулийн заал, хоолны өрөө, машины зогсоол гэх мэт газруудад байнга л байна. Тэр болон түүний дагалдуулалтын групп үргэлж намайг өөр өөр Библи судлалын цагт, залбирлын уулзалт, залуучуудын орой, цуглаан ба гадагшаа явах нөхөрлөлд урина. Эцэст нь 1975

оны 11 сард сайн мэдээнд би хариулт өгсөн. Би гэмшсэн ба итгэлээ ганцхан Христэд өгсөн.

Харамсалтай нь, ингээд дууссангүй. Рон хэн нэгэн аврагдахад сэтгэл ханаад зосдоггүй байв. Тэр сүнсийг аврагч биш ч, харин тэр дагалдагч бэлтгэхийн тулд түүний надтай ажиллах ажил нь дөнгөж эхэлж байв. Тэр намайг өөрийн дуртай, их хөдөлгөөнтэй групптээ оруулсан ба бид наймуулаа 7 хоног бүр уулзаж, Бурхантай хамт алхахыг суралцдаг байв.

Би “ONE 2 ONE” хувьчлан сайн мэдээ тараах, хувьчлан эргэн холбогдох (follow-up), хувьчлан дагалдуулалтанд итгэдэг. Тийм учраас Рон надад сайн мэдээ хуваалцсан. Би хариулаагүй (итгээгүй). Би үл тоон зугтсан. Харин Рон миний хойноос цуцалтгүй явсан. Зургаан сарын турш надад номлосон мөн миний төлөө залбирсан.

Тэр ухарч, буцаагүй. Энэ бол “ONE 2 ONE” хувчлан дагалдуудалт юм.

Би сайн мэдээнд хариулт өгсний дараа Рон намайг жижиг группээр дагалдуулж эхэлсэн. Тэр надад хэрхэн Библи судлах болон Үгийн дагуу амьдрахыг, хэрхэн залбирахыг, хэрхэн өөрийн итгэлээ хуваалцахыг мөн хэрхэн дагалдагч бэлтгэхийг заасан. Энэ нь “ONE 2 ONE” буюу хувьчлан дагалдуулалт юм.

Хувьчлан эргэн холбогдох ба дагалдуулалт бол өөрөө Агуу Захирамж юм. Энэ жижиг ном бол бүхэлдээ үүний л тухай.

ONE 2 ONE ном нь хувьчлан эргэн холбогдох ба дагалдуулалтанд туслах энгийн багаж ба гарын авлага юм. Энэ ном дагалдагч бэлдэхгүй харин дагалдагч бэлтгэхэд тань туслах болно. Шинэ дагалдагч бэлтгэхийн чухал нь зөв эхлэл юм.

Steve Murrell
Manila, Philippines, 1996