icon__search

АВРАЛ

Шинэ Эхлэл

17Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.
2 КОРИНТ 5:17

Шинэ бүтээл. Шинэ эхлэл. Хүн бүхэн аливаа зүйлийг эхнээс нь эхлэхийг хүсдэг, энэ нь сайн хэрэг. Гэхдээ бид яагаад дахиад эхлэх ёстой

вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид яагаад шинэ бүтээл болох хэрэгтэй вэ? Бидэнд яагаад аврал хэрэгтэй вэ?

АСУУДАЛ:

Гэмээс үүдсэн Тусгаарлалт

Бурхан хүн хоёрын хооронд хэмжээлшгүй их тусгаарлалт байдаг. Энэхүү мөнхийн тусгаарлалт бол гэм нүгэл юм.

Бурхан танаас алс хол мэт санагдаж байсан уу? Энэ нь хүмүүс бидэнд түгээмэл тохиолддог. Энэ тусгаарлалтыг мэдэрсэн ихэнх хүмүүс хэрвээ бид шаргуу бясалгаж, шашны тухай илүү ихийг сурах, эсвэл ямар нэгэн шашины газар хөл тавьбал Бурханд улам ойртох мэт боддог. Гэтэл бидний Бурханаас тусгаарлагдсан байдал нь бие мах

бодийн болон оюун ухааны зүйл биш тул бясалгал ч, мэдлэг ч биднийг Түүнтэй ойр болгож чадахгүй. Хүн ба Бурханы хоорондох тусгаарлалтын шалтгаан чухам юунд байна вэ?

1Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.2

Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй.
ИCAИA 59:1,2

Бурхан хүн хоёрын хоорон дахь тусгаарлалт бол ёс суртахууны тусгаарлалт юм. Бурхан ариун, хүн ариун биш. Бурхан сайн, хүн сайн биш. Бурхан шударга, хүн шударга биш. Бүх хүн гэмтэй учраас бүгд Бурханаас мөнхөд тусгаарлагдсан. Хүн бүр гэмийнхээ үр дагавараас болоод зовлон эдлэх болсон ба энэ нь мөнхийн үхэл юм.

23. . . Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,. . .
РОМ 3:23

23Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
РОМ 6:23

ШИЙДЭЛ:

Бурханы Золиос ба Орлуулалт

Бурханы шударга байдал нь хүний гэм нүглийн төлөө золиосыг шаарддаг. Тиймээс Есүс Христ золиос болсон ба загалмай дээр бидний гэм нүглийн шийтгэлийг төлсөн.

Бурхан ариун, зөвт, шударга учраас гэм нүглийг шийтгэлгүйгээр орхидоггүй. Тэрээр мөн энэрэн хайрладаг учраас бүх хүн төрөлхтнийг өөрөөсөө мөнхөд тусгаарлахыг хүсээгүй. Иймээс энэ асуудлын төлөөх Бурханы тэнгэрлэг шийдэл бол Өөрийн цорын ганц Хүү Есүсийг гэм нүглийн золиос болгосон явдал юм.

26Тийм бишсэн бол, Тэр ертөнцийн сууриас хойш үргэлж зовох хэрэгтэй болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр

нэг удаа үзэгдсэн юм. 27 Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа

шүүгдэхийн адил, 28 тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.
ЕВРЕЙ 9:26-28

Загалмай дээр яг юу болсон бэ? Загалмай дээр Есүс бидний оронд шийтгэлийг үүрсэн. Тэр бидний гэм нүглийг Өөрийн зөвтгөлөөр сольсон.

Тэр бидний хараалыг авч Өөрийн ерөөлүүдийг өгсөн. Зөвхөн Есүс л гэм нүгэлгүй учраас бидний гэмийн шийтгэлийг төлж чадах шаардлагыг хангаж чадсан бөгөөд Бурхан ба хүн хоёрын хоорондох тусгаарлалтын гүүр болж өгсөн юм.

21Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.
2 КОРИНТ 5:21

13Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.
ГАЛАТ 3:13

ҮР ДҮН:

Бидний Аврал ба Эвлэрэл

Есүс загалмай дээр цовдлогдсоноор бидний гэм нүгэл уучлагдаж, Бурхантай эвлэрсэн ба мөнхийн амийг хүлээн авсан.

Бид бүгд ариун, зөвт шударга Бурханы эсрэг гэм үйлдсэн. Гэмийн шийтгэл нь тамд Бурханаас мөнхөд тусгаарлагдах явдал юм. Бурхан шударга ба гэмийг шийтгэх ёстой. Тэрээр мөн хайралдаг бөгөөд биднийг үүрд мөнхөд тамд байгаасай гэж хүсдэггүй. Тиймээс Өөрийн Хүү Есүс Христийг илгээж загалмай дээрхи Түүний үхлээр дамжуулан бидний гэмийн шийтгэлийг төлсөн. Есүсийн

гэмгүй амьдралаас болоод, Түүнийг үхэлч дийлж чадаагүй. Тэр үхлээс гурав хоногийн дотор амилуулагдсан. Христ дотор бидний гэм нүгэл уучлагдаж бид мөнх амьтай болдог. Бид Түүн дотор сэргээгдэж, Бурханы өмнө зөвтгөгдөн, Түүний хүүхдүүд болж шинэ амьдралыг

хүлээн авдаг.

16Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.

ИОХАН 3:16

7Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.
ЕФЕС 1:7

13Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.

ХАРИУЛТ:

ЕФЕС 2:13

Бурханы Бэлгийг Итгэлээр Хүлээн авах

Бид өөртөө итгэхээ зогсоож харин Христ бидний төлөө хийсэн зүйлд итгэх үед авралыг хүлээн авдаг.

Бидний аврал бол Бурханы нигүүлслийн үр дүн юм. Энэ нь Христ бидний төлөө загалмай дээр

юу хийсэнд үндэслэгдэнэ. Харин бид Түүний төлөө хийх зүйлстэй огтхон ч холбоогүй юм. Бид өөрсдийгөө аварч чадахгүй ба сайн үйлсээрээ

ч Бурханаас сайшаалыг авч чадахгүй. Бид авралынхаа төлөө бидэнд Аврагч хэрэгтэй гэдгийг ухаарч, гэмээсээ эргэн зөвхөн Есүс Христэд итгэлээ өгч, Түүнийг Аврагч ба Эзэнээрээ хүлээн авах үед Бурханы нигүүлслээр аврагддаг.

9Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. 10Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.
РОМ 10:9,10

8Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд 9үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.
ЕФЕС 2:8,9

Хувийн хэрэгжүүлэлт
Та өөртөө итгэхээ зогсоож, авралынхаа төлөө зөвхөн Христэд итгэж эхэлсэн үү?
Та өөрийнхөө бүх гэм нүглээс эргэсэн үү?
Та Есүсийг өөрийн амьдралын Эзэн бөгөөд Захирагч хэмээн хүлээн зөвшөөрсөн үү?
Та бүх амьдралынхаа турш Түүнийг дагах ба Түүнд дуулгавартай байхыг хүсэж байна уу?


АВРАЛЫН ЗАЛБИРАЛ

Тэнгэрлэг Бурхан Аав минь , Бидний хоорондын тусгаарлалт миний гэмээс болсон гэдгийг ойлгож байна. Би гэм хийснээс болоод Таны Агуу Алдарт хүрч чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Та миний гэмийн шийтгэлийг төлөхөөр Хүү Есүсээ илгээсэнд баярлалаа. Тэр миний төлөө загалмай дээр үхсэн гэдэгт би итгэж байна. Та Түүнийг үхлээс амилуулсан гэдэгт ч би итгэж байна. Би гэм нүглийнхээ төлөө харамсан гашуудаж байна. Та намайг уучлан, цэвэрлээч. Таны Үг Библид гэм гэж хэлэгдсэн бүхнээс

би эргэхийг хүсч байна. Есүсийг миний Эзэн, Захирагч мөн Аврагч хэмээн хүлээн авч байна. Амьдралынхаа эцэс хүртэл Таныг дагаж, хайрлаж, үйлчлэхэд туслаач. . . Амэн!

ШИНЭ АМЬДРАЛ

Хэрэв та чин сэтгэлээсээ залбирсан бол таны хуучин амьдрал дуусч, шинэ амьдрал ирэх болно гэдгийг Библи бидэнд амласан. Дараагийн зургаан хичээлээр таны амьдралд ирэх зарим шинэ зүйлсийг танилцуулах болно.