icon__search

БАПТИСМ

Шинэ Амьдрал

38Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. . . .41Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
ҮЙЛС 2:38,41

Петрийн тунхаглалыг сонссон хүмүүс түүнээс үүний хариуд бид юу хийх вэ гэхэд, тэр тэдэнд гурван хийх зүйлийг хэлсэн ба гэмш, баптисм хүрт, Ариун Cүнсний бэлэг авьяасыг хүлээн ав гэв. Тэр өдөр мянга мянган хүмүүс хариулт өгч итгэгчдийн нөхөрлөлд нэгдсэн. Библийн зарчмын дагуу баптисм хүртсэн хүн бүр итгэгчдийн нөхөрлөлд нэгддэг. Баптисм хүртсэн дагалдагч бүр орон нутгийнхаа итгэгчдийн нөхөрлөл ба чуулганы идэвхитэй гишүүн нь болдог.

УСАН БАПТИСМ

Усан баптисмаар Христ загалмай дээр бидний төлөө юу хийснийг нийтэд таниулдаг. Энэ нь авралд нөлөөлөхгүй боловч сайн мэдээнд итгэж, Бурхан руу эргэсний дараах дуулгавартай байдал ба итгэлийн үйлдэл юм. Библи бидэнд усан баптисмын талаар ойлгуулахын тулд зарим жишээ хэлсэн. Эдгээрийн нэг нь оршуулга ба амилалт юм. Паул Христ итгэлт баптисмыг оршуулгатай зүйрлэсэн. Оршуулахын өмнө хүн үхсэн байх ёстой. Үүний адил баптисм хүртэхийн өмнө

бид өөрсдийн гэм нүглээ үхүүлэх хэрэгтэй. Бид баптисмаар оршуулагдсаны дараа шинэ амьдрал руу амилдаг.

1Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу? 2Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ? 3Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 4Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.
РОМ 6:1-4

Усан баптисмаар хуучин амьдрал дуусч, Христэд дуулгавартай шинэ амьдрал эхэлснийг гэрчилдэг.

АРИУН СҮНСНИЙ БАПТИСМ

Ариун Cүнсний оршихуй ба хүчгүйгээр Христ итгэлт амьдралаар амьдрах нь боломжгүй юм. Ариун Cүнс ирж биднийг бүх үнэн дотор удирдах болно гэж Есүс амалсан.

7Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. . . . 13Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.
ИОХАН 16:7,13

Ариун Cүнс нь бидэнд үр дүнтэй гэрчлэгч байх хүчийг (эрх мэдэл) өгдөг. Гэрчлэгч зөвхөн үнэнийг хэлээд зогсохгүй мөн үнэн дотор амьдардаг байх ёстой. Бид Түүний гэрчийн хувьд Ариун Cүнс бидэнд өөрийн хүслээр хийж болохгүй зүйлсийг сануулдаг мөн Бурханы үнэнийг зоригтой тунхаглах ба тийнхүү амьдрахад тусалдаг.

8Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
ҮЙЛС 1:8

АРИУН СҮНСНИЙ БАПТИСМЫГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВАХ

Ариун Сүнсний баптисм нь зөвхөн Пентэкостын үеэд байсан хүмүүст биш харин бүх итгэгчдэд амлагдсан бэлэг юм. Петр тунхаглахдаа Ариун Сүнсний бэлэг авьяасыг бид хэрхэн хүлээж авах талаар дурьдсан.

38Петр тэдэнд-Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. 39Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас

алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.
ҮЙЛС 2:38,39

Ариун Сүнсний баптисмыг хүлээж авахын тулд биднийг итгэлээр гуйх ёстой гэсэн.

13Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань

Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.
ЛУК 11:13

Шинэ Гэрээнд олон дагалдагчид Ариун Сүнсний бэлэг авьяасыг гар тавилтаар дамжуулан хүлээн авсан байдаг.

17Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа.
ҮЙЛС 8:17


СҮНСЛЭГ БЭЛЭГ АВЬЯАС

Ариун Сүнсний баптисмыг дагалдан сүнслэг бэлэг авьяасууд илрэн гардаг. Ариун Сүнсний баптисмаар илэрдэг түгээмэл бэлэг авьяасын нэг бол хэлээр ярих бэлэг авьяас гэж

Библид өгүүлсэн.

4Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
ҮЙЛС 2:4

6Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.
ҮЙЛС 19:6

ГЭРЧЛЭХЭЭР ТОМИЛОГДСОН

Есүс Ариун Сүнсээрээ биднийг дүүргэх болно гэж амласан нь бид үр дүнтэй гэрчлэгч байхын тулд юм. Ариун Сүнс биднийг явсан газар бүртээ сайн мэдээг тунхагла гэж томилсон. (хүчирхэгжүүлсэн)

8Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
ҮЙЛС 1:8

Хувийн хэрэгжүүлэлт
Та гэм нүглээ гэмшсэн үү?
Та авралынхаа төлөө зөвхөн Христэд итгэсэн үү?
Та гэмээ гэмшсэн бол усан баптисм хүртсэн үү? Та усан баптисм хүртэхийг хүсч байна уу?
Та Ариун Сүнсний баптисм хүлээн авсан уу? Та хэн нэгэнтэй хамт залбирч Ариун Сүнсний баптисмыг хүлээн авахыг хүсч байна уу?