Шинэ Үүрэг Даалгавар
15Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.
1 ПЕТР 3:15
18Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд, 19 Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд -Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд
мэдэгд гэв.
МАРК 5:18,19
Та хорт хавдрыг анагаах гайхамшигтай эмчилгээ нээж илрүүлсэн эмч байсан бол энэ нээлтийнхээ талаар хүн бүрийг мэдээсэй гэж хүсэхгүй гэж
үү? Танд одоо хорт хавдраас ч илүү хөнөөлт, үхэлд хүргэх аюулыг анагаах гайхамшигт зүйл байгаа бөгөөд энэ бол гэм нүглийн шийдэл юм. Дагалдагч бэлтгэнэ гэдэг нь гэр бүлийхэн ба
найз нөхөддөө Сайн мэдээ буюу гэм нүглийн асуудал дахь Бурханы тэнгэрлэг шийдлийг хуваалцахаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл бусдад Авралын найдварыг хуваалцахад бэлэн байх буюу өөрийн гэрчлэлээ ярих ба Сайн мэдээ тунхаглахад суралцах хэрэгтэй. Энэ бол дагалдагч бэлтгэхийн эхлэл юм.
ХЭРХЭН ӨӨРИЙН ГЭРЧЛЭЛЭЭ ХУВААЛЦАХ
Шүүх ба хуулийн өмнө гэрч үнэнийг, үнэнээс өөр юу ч биш зөвхөн харсан, сонссон зүйлсээ хэлдэг. Бид Бурханы гэрч байхаар дуудагдсан. Тэр бидний төлөө, бидний дотор мөн биднээр дамжуулан хийсэн бүхнийг үнэнээр гэрчилэн ярих ёстой.
Гэрч байна гэдэг нь бидний Эзэн Есүсийн нигүүлсэнгүй байдлыг харуулан амьдрахыг шаарддаг. Гэрч гэдэг бол бидний хийх зүйл биш харин бид өөрсдөө юм. Бид гэрч бөгөөд зөвхөн Ариун Сүнсний хүчээр л гэрчлэгч байж чадна. Мөн Ариун Сүнсээр дамжуулан өөрийн гэрчлэл ба Сайн Мэдээг зоригтой тунхагладаг.
Бидний өөрсдийн гэрчлэл хүчтэй. Энэ нь Есүс таны төлөө юу хийсэн ба таны амьдралыг хэрхэн өөрчилсөн хувийн бөгөөд няцаашгүй түүх юм. Та хоёр минутын гайхамшиг ба гэрчлэлээ доорхи гурван хэсгийн дагуу хуваалц:
1. Христэд итгэхээс өмнөх амьдралаа товчхон дурьдах.
2. Христэд амьдралаа хэрхэн өгөх болсон гол санаагаа ойлгомжтой ярих.
3. Есүс чиний Эзэн болсноос хойшхи амьдралаа баяртайгаар хуваалцах. Мөн Христэд амьдралаа бүрэн даатгаж өгсөнөөс эхлэн хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа тайлбарлах.
11Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
ИЛЧЛЭЛТ 12:11
ХЭРХЭН САЙН МЭДЭЭ ТУНХАГЛАХ
Сайн мэдээ бол итгэсэн хүн бүрийн Авралын төлөөх Бурханы хүч юм. Үүний улмаас л хүмүүсийн ёс заншил, амьдралтай холбогдож (engage) эхэлдэг бөгөөд мөн Есүсийн гэрч болох ба өөрсдийн гэрчлэлээ хуваалцдаг.
16Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.
РОМ 1:16
Гэр бүлийнхэн ба найз нөхөддөө Сайн мэдээг тараахдаа доорхи хоёр энгийн ишлэлийг хэрэглэх боломжтой.
23Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,. . .
РОМ 3:23
Бүх хүн гэмтэй. Гэм гэдэг нь Бурханыг эсэргүүцсэн ба дуулгаваргүй байдлын бүх үйлдэлүүд юм. Үнэнийг хэлвэл дэлхий дээр Бурханы тушаалыг төгс дагасан нэг ч хүн үгүй.
23Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
РОМ 6:23
Бид бүгд гэм хийсэн учраас үхэх ёстой мөн Бурханы оршихуйд байх зохисгүй болсон. Харин сайн мэдээ нь Аврал бол Бурханы үнэгүй бэлэг юм. Аврал зөвхөн Христ дотор олддог, учир нь Тэр бидний оронд ба бидний төлөө загалмай дээр үхсэн. Бид Түүний загалмай дээр дуусгасан агуу үйлсэд итгэсэн итгэлээрээ тэр үнэгүй бэлгийг хүлээн авдаг.
Гэр бүлийнхэн ба найз нөхөддөө сайн мэдээ хуваалцсаныхаа дараа тэднийг залбирлаар дагуул.
ХЭРХЭН ДАГАЛДАГЧ БЭЛДЭХ
Бид хүмүүст Есүсийг танилцуулах ба тэдэнд хэрхэн Бурханы тушаалыг дагах тухай зааснаар дагалдагч бэлддэг. Паул Тимотод сурсан бүх зүйлсээ бусдад заах чадвартай нэгэнд дамжуул гэсэн. Энэ бол дагалдуулалт юм.
19Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, 20 Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
МАТАЙ 28:19,20
2Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
2 ТИМОТ 2:2
Хувийн хэрэгжүүлэлт
Та Христийн гэрч мөн үү?
Та хоёр минутын гайхамшигаа, энэ номыг зааж буй хүндээ хуваалцана уу?
Та гэр бүл, найз нөхдийнхөө төлөө залбир. Тэдэнд сайн мэдээ хуваалцах боломж ирэх болно гэж Бурханд итгэ.
Яв, дагалдагчдыг бэлд!