icon__search

CҮМ ЧУУЛГАН

Шинэ Харилцаа

Симон Петр -Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. 17Есүс түүнд хариуд нь -Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. 18Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
МАТАЙ 16:16-18

Петр Ариун Сүнсний илчлэлтээр Амьд Бурханы Хүү Есүсийн үнэн мөн чанарыг илэрхийлэн хэлсэн. Есүс энэ үнэн бол Өөрийнх нь чуулганыг барих суурь хад байх болно гэсэн. Тэр мөн Өөрийнх

нь барих чуулган харанхуйн хаанчлалыг ялах, ялгуулсан чуулган байх болно гэсэн. Есүс болон Паул чуулган гэдэг үгээрээ Бурханы хүмүүсийг дүрслэн хэлсэн. Чуулган гэдэг бол шашинлаг байшин барилга биш юм. Нутгийн чуулганд хамрагдан нэг хэсэг нь байхад ач тустай дөрвөн зүйлийг доор дурьдав.

НАЙЗ НӨХӨД

Жинхэнэ найз. Энэ нь хүн бүхэнд хэрэгтэй. Харин цөөхөн нь л жинхэнэ найзаа олдог. Бурханы хүмүүс ба чуулганаас л жинхэнэ найзаа олж чадна. Үнэнч найзууд бол үргэлж бие биенийхээ сонирхолыг тээж явдаг. Тэд хүнд хэцүү, баяр хөөртэй аль ч үед бидэнтэй хамт байдаг. Жинхэнэ найзууд хэзээ ч биднийг Бурханаас холдуулдаггүй. Харин Бурханлаг байдал руу хөтлөн дагуулдаг.

17Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.
СУРГААЛТ ҮГС 17:17

24Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.
СУРГААЛТ ҮГС 18:24

НӨХӨРЛӨЛ

Хэрэв дүрэлзэн шатаж буй галнаас нэг ширхэг нүүрсийг гаргаж авбал тэр нүүрс удалгүй унтрах болно. Харин түүнийг шатаж буй нүүрсэн дунд нь буцааж тавьбал эргээд дүрэлзэн асах болно. Христ итгэлт хүмүүсийн хувьд мөн адил. Хэрэв хэн нэгнийг итгэгч хүмүүсийн нөхөрлөлөөс нь

салгавал тэр итгэлээр хөрөх болно. Харин Христэд итгэгчид нөхөрлөл дотроо байх аваас Бурханы төлөө галтай байх болно.

42Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа. . . . 44Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. 45Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. 46Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон. . .
ҮЙЛС 2:42,44-46

14Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?
2 КОРИНТ 6:14

ХҮНДЭТГЭЛ МАГТААЛ

Бурхан чин сэтгэлээсээ хүндлэгчдийг хайж байна. Хүндэтгэл магтаал бол энгийнээр бидний Бурханд зориулсан хайр ба зориулалт юм.

23Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24 Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид

нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа.
ИОХАН 4:23,24

ДАГАЛДУУЛАЛТ

Есүс Мөнхийн Улс руу одохынхоо өмнө Өөрийн дагалдагч нартаа сүүлчийн тушаал болгон “Яв дагалдагч бэлтгэ, баптисм хүртээ мөн хэрхэн Бурханы Үгийг дуулгавартай дагах ёстойг тэдэнд зааж сурга.” гэсэн. Тиймээс бид өөрсдөө эхлээд Есүсийн дагалдагч байх ба мөн бусдад хэрхэн Түүнийг дагахыг заах ёстой.

19 Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, 20Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
МАТАЙ 28:19,20

2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
2 ТИМОТ 2:2

Хувийн хэрэгжүүлэлт
Та ONE 2 ONE болон жижиг группээр дагалдаж байна уу?
Та дагалдагч бэлдэж байна уу? Та хэнд Бурханы Үгийг дагахыг зааж байна вэ?
Та нутгийн чуулганы идэвхтэй гишүүн мөн үү?
Танд хэцүү зүйл тохиолдоход сүнслэг тусламж авч чадах Христ итгэлт гурван хүнийг нэрлэнэ үү?