icon__search

ГЭМШИЛ

Шинэ Чиглэл

38Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.
ҮЙЛС 2:38

Машин жолоодож байхдаа замын эсрэг урсгалд орох нь аюултай ба тэнэг хэрэг юм. Зарим хүмүүс үл тоомсорлон зарим нь гөжүүдлэн эсрэг урсгалаар явдаг. Энэ нь бидний итгэлийн

амьдралтай адилхан. Үл тоосон ч бай гөжүүдэлсэн ч бай бүгд л Бурханаас өөрийгөө мөнхөд тусгаарлах аюултай замаар явж байгаа хэрэг. Бид гэмээсээ эргэж (гэмших) Христийг дагаж эхлэхээс нааш хийх алхам бүр маань буруу чиглэлийнх байдаг. Ийнхүү Бурханаас алхам алхмаар холдсоор байдаг.

ГЭМШИЛ, УЙ ГАШУУ БА ҮР ЖИМС

Жинхэнэ гэмшил нь бид хийсэн гэм нүгэлдээ чин үнэнээсээ гашуудаж байгаагаас эхэлдэг. Бурханлаг гашуудал нь ямарч шалтаг тавьдаггүй мөн өөрийн хийсэн гэмдээ бүрэн хариуцлага хүлээдэг ба хүмүүст, нийгэмд, аливаа нөхцөл байдалд бурууг тохдоггүй. Энэ нь бидний гэм үндсээрээ Бурханы

эсрэг гэдгийг ойлгуулдаг. Бурханлаг гашуудал жинхэнэ гэмшлийг ба өөрчлөгдсөн амьдралыг бий болгодог.

10Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.
2 КОРИНТ 7:10

5Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй.”Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.
ДУУЛАЛ 32:5

Харин дэлхийлэг гашуудал нь шалтгуудыг бий болгодог. Бурханлаг гашуудал нь ариун Бурханыг гомдоосноо ойлгон зүрх сэтгэлээсээ шимширэн харамсахыг хэлдэг бол дэлхийлэг гашуудал нь гэм хийгээд баригдсандаа эсвэл гэмийнхээ үр дагаврыг амсах болсондоо харамсахыг хэлдэг.

Бурханлаг болон дэлхийлэг гашуудлын хоорондох гол ялгаа бол үр жимс. Дэлхийлэг гашуудал нь хэзээ ч өөрчлөгдсөн амьдралын үр жимсийг гаргадаггүй зөвхөн сүнслэг үхлийг авчирдаг.

20. . . ”Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн”
ҮЙЛС 26:20

8Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга.
МАТАЙ 3:8

ГЭМШИЛ БА УУЧЛАЛ

Лук 15:11-24 дээрх үрлэгэн хүүгийн сургаалт зүйрлэл бол жинхэнэ гэмшлийн тод жишээ юм. Дур зоргоороо явагч хүү мунхаг байдлаа ухаарч эцэгтээ эргэн ирдэг. Тэр өөрийн хуучин гэмт амьдралаас 180 хэм эргэсэн. Эцэг нь түүнийг уучилсан ба хүлээн авсан. Үүний адил бидний Тэнгэрлэг Бурхан Аав биднийг гэм нүглээ гэмшин Түүн рүү эргэх үед итгэмжтэйгээр уучилдаг.

19Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд 20та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.
ҮЙЛС 3:19,20

Та цамцан дээрээ арилгаж болохооргүй толботой байж үзсэн үү? Төсөөлөөд үздээ таны цамцан дээрхи толбыг арилгаад зогсохгүй, шинэ болгох цэвэрлэгч бодис байна гээд. Бид гэмшиж, Есүсийг Аврагч ба Эзэнээрээ хүлээн авах үед бидэнд

яг ийм зүйл болдог. Тэр бидний зүрх сэтгэлээс гэмийн толбыг арилгаад зогсохгүй шинэ зүрхийг бидэнд өгдөг.

9Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.
1 ИОХАН 1 9

БУСДЫГ УУЧЛАХЫН ЧУХАЛ НЬ

Бид Бурханаас уучлалыг хүлээж авсан шиг, бидний эсрэг гэм хийсэн хүмүүсийг уучлахыг Бурхан тушаасан.

21Дараа нь Петр ирж Түүнд -Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь 22 Есүс айлдсан нь -Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
МАТАЙ 18:21,22

Хэрэв бид уучлахаас татгалзвал гашуун үндэс (хорсол) урган түүгээр бузарлагдах болно гэж Библид хэлсэн.

15Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
ЕВРЕЙ12:15

ХАРАМСАХГҮЙГЭЭР

Гэмшил гэдэг нь гэм нүглээс нүүр буруулан Бурхан руу эргэхийг хэлнэ. Энэ нь бид өөрсдийн сайн үйлс ба шашинлаг зан үйлд итгэхээ зогсоож зөвхөн Христэд итгэж эхлэх явдал юм. Бид замын эсрэг урсгалаар явж байсан бол одоо зөв явж байна гэсэн үг. Бид Бурханаас зугтаж байсан бол одоо Түүнтэй хамт алхаж байна. Гэмшил бол шинэ амьдралын эхлэлийн цэг юм. Гэмшсэнээр өөрт төвтэй амьдралаас татгалзан бидний амьдралын төлөөх Бурханы агуу зорилготой нэгддэг. Бурхан руу эргэнэ гэдэг нь харамсахгүйгээр, эргэж харахгүйгээр явахыг хэлнэ.

10Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.
2 КОРИНТ 7:10

Хувийн хэрэгжүүлэлт
Таны амьдрал шинэ чиглэлээр явж байна уу?
Таны амьдралд одоо ч зөрчилдсөөр байгаа гэмтэй хэсэг байна уу?
Танд залбирал хэрэгтэй уруу таталт болон сул талууд байна уу?
Та нүүр буруулан эргэсэн боловч буруутгал мэдэрсээр байдаг гэмүүд байна уу?