42Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
ҮЙЛС 2:42
Анхны үеийн чуулганыг эрүүл мөн хүчтэй байлгасан зүйл бол тэдний Бурханд цагаа зориулдаг байсан явдал юм. Тэд Бурхантай харилцах харилцаагаа өсгөхийн тулд, Бурханд хувьчлан цагаа зориулсанаар дэг журамтай байдалд өөрсдийгөө хөгжүүлдэг байсан. Дэг журамтай байхын хоёр амин чухал зүйл бол Бурханы Үг Библи ба залбирал юм.
Библи нь санамсаргүй бичигдсэн түүх, шүлэг, захидлуудын цуглуулга биш Бурханы хүчирхэг Үг юм. Бид Бурханы Үгийг хоолноос ч илүү үнэ
цэнэтэйд тооцсон Иовын жишээг дагах хэрэгтэй.
12Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
ИОВ 23:12
Бид Христ рүү эргэхийн өмнө дэлхийн жишгээр амьдарч байсан. Харин одоо бид Библийг юунд итгэх ба хэрхэн амьдрахын эцсийн эрх мэдэл гэж хүлээн зөвшөөрч байна.
Бурханы Үг бол бидний амьдралын бүх хэсэг дэх эцсийн бөгөөд хамгийн зөв стандарт юм.
Бидний сүнслэг өсөлт нь Библийг хэр их мэддэгээс бус, харин хэр зэрэг амьдралдаа дагаж, хэрэгжүүлж байгаагаар хэмжигдэнэ. Байнга суралцдагч, сурсан зүйлээ хэрэгжүүлдэггүй нэгэн бол өөрийгөө хуурч байгаа хэрэг.
22Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.
ИАКОВ 1:22
Библи бол сүнслэг өсөлтийн түлхүүр юм. Мөн Бурханы Үг нь хэрхэн уруу таталтыг ялан дийлэх, хэрхэн амжилтанд хүрэх ба бидний амьдралын төлөөх Түүний хүслийг мэдэхэд тусалдаг.
2үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм. 3Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг.
1 ПЕТР 2:2,3
9Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар. . . 11Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.
ДУУЛАЛ 119:9,11
8Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.
ИОШУА 1:8
2Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
РОМ 12:2
Христ итгэл бол шашин биш. Энэ нь Бурхантай харилцах чухал харилцаа юм. Бүх эрүүл харилцааны суурь бол харилцан ярилцах байдаг. Харилцан яриа ба холбоотой байх тусам харилцаа сайн болдог. Бурхан бидэнтэй олон арга замаар ярьдаг ба юуны түрүүнд Өөрийн Үг Библээр дамжуулан ярьдаг. Бид Түүнтэй залбирлаар дамжуулан ярьдаг. Бид Бурханы Үгийг уншихдаа бидний амьдралын төлөөх Түүний дуу хоолойг сонсохыг суралцдаг. Харин биднийг залбирахад Тэр сонсдог. Бид Түүний Үгэнд үйлдлээр хариулдаг. Тэр бидний гуйлтанд мөн үйлдлээр хариу өгдөг.
Есүс бол залбирлын хамгийн сайн үлгэр жишээ юм. Бид Түүний хувийн залбирлын амьдралаас Бурхан Эцэгтэй хэрхэн ойр дотно харилцаатай байхыг суралцаж болно.
1Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд -Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ.
ЛУК 11:1
Есүс биднийг хоёр нүүртнүүд ба Бурханыг мэддэггүй хүмүүсийн адил бүү залбир гэсэн.
5Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр
Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. . . . 7Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм. 8Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг.
МАТАЙ 6:5,7,8
Есүс биднийг Бурхан Эцэгт залбир гэсэн. Харин уул ус, гэгээнтнүүд, тэнгэр элч болон ээждээ бүү залбир.
6Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
МАТАЙ 6:6
5Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.
1 ТИМОТ 2:5
6Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
ИОХАН 14:6
Есүс дагалдагч нартаа Бурханы хүсэл биелэгдэхийн төлөө залбирахыг заасан. ( Эзэний хангамж, уучлал, уруу таталтыг ялах муу сүнсний заль мэхнээс хамгаалагдах гэх мэт)
9Тиймд ийнхүү залбир.”Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. 10Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай. 11Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. 12Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач. 13Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”
MATAЙ 6:9-13
Бид Бурханы Үгийг уншиж дагах ба залбирахдаа Бурханд итгэлтэй байвал Тэр бидний гуйлтанд баттай хариулдаг. Залбирал тодорхой байх тусам хариулт нь бас тодорхой байдаг. Нууц нь Түүний хүслийн дагуу залбирах. Бид Түүний Үгийг судалж мэдсэнээр Түүний хүслийг мэдэж болно. Иймээс бид Түүний Үгийн дагуу залбирвал Тэр хариулна.
14Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг
бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.
1 ИОХАН 5:14,15
Хувийн хэрэгжүүлэлт
Танд өдөр бүр Библи унших ба залбирах тогтмол цаг бас газар байгаа юу?
Та дагалдагч бэлтгэх группэт хамрагдаж байгаа юу?
Таны эсрэг гэм хийсэн хүн бүрийг та уучилсан уу?
Өдөр тутмын талхныхаа төлөө залбирч эхэл.